Уншиж байна...
МОНТЕССОРИ СУРГАЛТЫН ТУХАЙ
“Багшаа , намайг өөрөө хийж чаддаг болоход минь туслаач”

Мария Монтессори
/1870 – 1952/


Мария Монтессори нь 1870 онд Италийн Ром хотноо төрсөн бөгөөд Италийн анхны эмэгтэй эмч, нэрт сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач, эрдэмтэн   юм.
Тэрээр өөрийн олон жилийн ажиглалт туршилтын үндсэн дээр хүүхэд өөрийн хүрээлэн буй орчноосоо өөрөө ч анзааралгүйгээр суралцаж хөгждөг гэдгийг нээн илрүүлж, үүндээ тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өөрийн сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүнийг зохиож, хүүхэд төвт загвар орчныг бий болгожээ. Тэрээр хүүхдийг хүндлэх, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж олгох, хүүхэд өөрийн хэрэгцээнд тохируулан сонголт хийснээр тэдний сэтгэхүй, мэдрэхүй, анхаарлын хөгжил, өөрийн хөдөлгөөнийг зөв зохицуулж сурахад нь маш том үүрэг гүйцэтгэдэг  гэдгийг нээснээрээ дэлхий дахины боловсролын чиг хандлагад томоохон өөрчлөлт хийсэн хүн юм.

Монтессори цэцэрлэгийн онцлог
Уламжлалт цэцэрлэг Монтессори цэцэрлэг
Багш хичээлээ өмнөөс төлөвлөнө. Хүүхдийн сонголтод тулгуурлан хичээл явагдана.
Багшийн удирдлаган доор хичээллэнэ. Хүүхэд өөрийн сонирхолоор сонголт хийнэ.
Багш хүүхдийн алдааг хянана. Хүүхэд өөрийн алдааг хянаж, алдаанаасаа суралцах боломжтой
Бүлгийн сургалт Ганцаарчилсан сургалт
Зөвхөн хичээлийн цагт л хичээллэнэ. Бусад үед тоглох үйл ажиллагаа давамгайлна. Хүүхэд орчноосоо бие даан тасралтгүй суралцах боломжтой
Тухайн багшийн арга барилд тохирсон үзүүлэн , тараах материалыг хэрэглэнэ. Монтессори  хичээлийн хэрэглэгдэхүүн, арга зүйн дагуу хичээллэнэ.
Найз нөхөд, үе тэнгийнхний хоорондын харилцаа Бие биеэ хүндэтгэх, хамтарч ажиллах, ах эгч нь дүү нартаа туслах найрсаг харилцааны орчин

Монтессори сургалтанд хамрагдсан хүүхдийн давуу тал:
  • Анхаарлаа төвлөрүүлэх чадвартай.
  • Бие даасан үзэл бодолтой.
  • Зорилгодоо хүрэх чадвартай.
  • Цагийг үр дүнтэй ашигладаг.
  • Бүтээлч, хариуцлагатай иргэн болон төлөвшинө.

2009 оны
ТОП Цэцэрлэг
Хөгжүүлэх үйл ажиллагаа
Монтессори сургалт
Шатрын сургалт
Төгөлдөр хуурийн сургалт
Англи хэлний сургалт
Одоо холбогдсон:1
Өнөөдөр:14
Нийт хандалт:9103
2012 © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан, Мөрөөдлийн Хотхон "Монтессори" Цэцэрлэг